2013/05/28

Сайн Муу Хэрцгий 2: Эргэж ирсэн нь киноны клипүүд

Миеэгомбо кино компанийн шинэхэн бүтээл "Сайн Муу Хэрцгий 2: Эргэж ирсэн нь" уран сайхны кино Тэнгис, Өргөө кино театруудын дэлгэцнээ гараад удаагүй байна. Кинонд шоронгийн оргодлуудын өмнөөс хэлмэгдэн торны цаана суусан Нарийнхүү, Банжуу, Өлзий нар "Жүүд" хочит нэгэн нууцлаг эрхмийн туслалцаатайгаар суллагдаж амьдралдаа эргэн орсноор киноны үйл явдал өрнөх юм.


Уг киноны ерөнхий найруулагчаар А.Миеэгомбо ажилласан бөгөөд дүрүүдэд өмнөх ангид тоглосон "Эмоци" продакшны захирал, жүжигчин Д.Төвшинтөр, "Мөрөөдлийн театр"-ын жүжигчин Г.Эрхэмбаяр, "Захиалгат инээд" хамтлагийн жүжигчин Б.Даулетжан нар тоглосон юм. 

 Ингээд уг киноны гол дүрийн жүжигчдийн орсон клипүүдийг хүргэж байна.