2013/05/16

Rio 2 анимешины анхны trailer

2011 онд Blue Sky Studios-ын бүтээсэн Rio анимешины ээлжит анги бүтээгдэж байгаа билээ. Уг ангийн найруулагчаар өмнөх ангийг найруулсан Ice Age цувралын найруулснаараа танигдах болсон Carlos Saldanha ажиллаж байгаа юм. Carlos Saldahna-ын хувьд Brazil-ын Rio de Janeiro хотод төрж өссөн учраас тэндхийн уур амьсгал, аж байдлыг Rio анимешиндаа дүрслэхэд нь хялбар байсан бизээ. Ямартай ч 40$ сая ам.доллараар бүтээгдсэн уг анимешин нийт 484$ сая ам.долларыг boxoffice-с цуглуулж чадсанаар кино уран бүтээлчдэд дараагийн ангируу оруулах зоригийг өгсөн гэж хэлж болох байх.

Энэ их орлого олсон шалтгаан нь маркетингийн багтай бас шууд холбоотой. Учир нь тухайн онд хит болж байсан Angry Birds тоглоомын дүрүүдийг уг кинонд оруулж хамтран ажилласнаараа киног үзэгчдэд илүү сонирхолтой болгож өгсөн юм.


Тэгвэл ирэх 2014 онд дэлгэцнээ гарах Rio 2 анимешины анхны trailer гарсан байна. Уг trailer-с Blu болон Jewel нарын бяцхан ангаахайнууд өсөж том болсон байгааг харах болно. Тэгэхлээр энэ анги дээр тэдний хөгжилтэй түүх гарах байх гэж найдаж байна.

Rio 2 анимешинд Anne Hathaway, Jesse Eisenberg, Andy Garcia нар дуу оруулж байна.