2013/05/29

Planes анимешины шинэ trailer

Disney-ынхэн амжилттай бүтээгдсэн Cars анимешинаасаа санаа авч Planes анимешинг бүтээж байгаа. Сонирхолтой нь Disney-ын Cars франчайзын продакшин дээр Pixar-ынхан ажиллаж байсан бол энэ удаагийн бүтээл дээр нь тэд ажиллахгүй юм. Planes анимешинг Disney-ынхэн мөн амжилттай франчайз болгохоор төлөвлөөд байгаа юм. Учир нь уг анимешин гурамсан ангитай байх бөгөөд энэ удаагийнх эхлэл анги болон гарах юм.


Planes анимешинг Family Dog, The Simpsons зэрэг телевизийн цуврал бүтээлүүд дээр ажиллаж байсан Klay Hall найруулсан байна. Кино ирэх 8-р сарын 9-нд 3D-р дэлгэцнээ гарах юм.