2013/05/10

"Pirates Of The Caribbean 5" өрнөж эхэллээ

Диснэй өөрийн томоохон бүтээлүүдийн нэг болох Pirates Of The Caribbean цувралын ээлжит 5 дугаар ангийн төслийг албан ёсоор эхлүүлэх гэж байна. Эхний ээлжинд киноны найруулагчийг сонгох томоохон ажил төслийн багийнхныг хүлээж байгаа. Өмнөх анги хэдийгээр хангалттай хэмжээний ашиг компанидаа авч ирж чадсан ч кино сонирхогчдын дунд киноны рейтэнгийг нэлээд унагасан. Энэ нь мэдээж хэрэг найруулагч Rob Marshall-тай шууд хамааралтай. Оскарын шагнал хэд хэдэн удаа гардсан найруулагчийн хувьд уг анги дээр үнэхээр муу ажилласан.
Шинэ төслийн найруулагчийн сонголтод диснэйн зүгээс  Оскарын наадамд Кон-тики киногоороо оролцсон Joachim Rønning, Espen Sandberg болон "Snow White And The Huntsman" киног найруулсан Rupert Sanders гэсэн хувилбарыг онилоод байгаа. Гэхдээ байдал хаашаа яаж эргэхийг мэдэхгүй ч Rupert Sanders-г шинэ төслийг найруулж магадгүй талаарх шум тархжээ.

Киноны гол дүрийн хувьд жүжигчин Johnny Depp эргэн ирэх нь тодорхой. Харин асар их үнийн саналтайгаар ирэх сурагтай. 50 сая доллараас ч илүү байхыг үгүйсгэхгүй гэсэн байна.