2013/05/30

Percy Jackson: Sea of Monsters киноны шинэ trailer гарлаа

Зохиолч Rick Riordan-ны Percy Jackson and the Olympians цуврал зохиолоос сэдэвлэн 2010 онд 20th Century Fox кино компани 95$ сая ам.долларын төсөвтэйгээр Percy Jackson and the Olympians: The Lightning Thief киног үзэгчдэд хүргэсэн билээ. Улмаар уг кино 226$ сая ам.долларыг boxoffice-с цуглуулж амжилттай ажилласан юм.

The Lightning Thief номны дараагийн ботийг зохиолч Rick Riordan 2006 онд хэвлэлтнээс гаргасан бөгөөд The Sea of Monsters ном нь 100 мянган хувь илүү зарагдаж тухайн зуны best seller болж байсан юм. Тэгвэл энэхүү номоор дараагийн анги Percy Jackson: Sea of Monsters киног хийх болсон талаараа 20th Century Fox кино компани 2011 оны 10-р сард албан ёсоор зарласан. Харин өнөөдөр албан ёсны 2 дахь trailer цацагдаж байгааг хүргэж байна.

Trailer-с онцлоход Harry Potter киноны автобус болон машинаар аялдаг хэсэгтэй тун адил хэсгүүд харагдаж байна. Кино ирэх 8-р сарын 7-нд нээлтээ хийнэ.