2013/05/09

Pacifig Rim кино хамгийн том poster гаргажээ

Transformers франчайзын амжилттай борлуулалтаас хойш hollywood-ын кино бүтээгчид өөрийн бүтээлдээ томоохон төмөр биетүүдийг дүрслэхээсээ эмээлгүй, харин ч зоригтойгоор оруулж ирэх болсон билээ. Үүний нэг нь 7-р сард үзэгчдэд хүрэх Pacific Rim кино гэж хэлж болно. Уг киног үзэгчдэд сонирхолтой болгож байгаа бас нэгэн хүчин зүйл нь алдартай продюсер Guillermo del Toro уг киноны зохиол, найруулга, продюсерын ажил дээр нь ажиллаж байгаа явдал юм. Тэрээр өөрийн бүтээж буй киноныхаа талаар "Аварга мангасуудын яруу найраг байх болно" гэж хэлсэн байна.

Pacific Rim киноны албан ёсны trailer, poster гараад багагүй хугацаа өнгөрч байгаа ч киног бүтээж буй Warner Bros. Pictures кино компанийн зүгээс киноны идэвхижүүлэлтийг сайжруулахын тулд сүпэр том poster-г гаргасан байна. Poster-г багтаахын тулд босоогоор нь орууллаа. Тухтай үзэхийг хүсвэл монитороо эргүүлээд харж болох юм. Бүр болохгүй бол энэ линкээр орж хөндлөн scroll-тойгоор үзэх боломжтой.

Өмнө нь The Hobbit кино мөн ийм төрлийн poster гаргаж байсан удаатай. Уг poster-ыг эндээс үзнэ үү.