2013/05/09

Now You See Me киноны 4 минутын хэсэг

Энэ сард дэлгэцнээ гарах Now You See Me кино үзэгчдийн нэлээд хүлээж буй киноны жагсаалтанд зүй ёсоор ороод байна. Уг киноны гол 4 баатрыг Дөрвөн морьтон гэж нэрлээд байгаа бөгөөд эдгээр дүрүүдийг Jesse Eisenberg, Woody Harrelson, Isla Fisher, Dave Franco нар бүтээжээ. Кинонд гайхалтай илбэ, ховсдолт, хууран мэхлэлтээр мөнгө хийж буй залуусын тухай гарах юм.

Тэгвэл эдгээр 4н залуугийн дүрийг харуулсан 4 минутын видеог Summit Entertainment-с албан ёсоор цацлаа. Эндээс та тэдний гайхалтай чадварыг олж харах боломжтой.


Now You See Me уран сайхны киноны найруулагчаар Louis Leterrier (The Transporter найруулагч) ажилласан бөгөөд кинонд мөн Mark Ruffalo, Mélanie Laurent, Michael Caine, Morgan Freeman гэсэн одод оролцсон байна. Кино ирэх 31-ны өдөр дэлгэцнээ гарна.