2013/05/16

Монголын Кино Урлагийн Шинэчлэлийн Анхдугаар Форум болно

Монголын Үндэсний Кино Улагийн Зөвлөлөөс санаачлан Монгол Улсын Ерөнхий Сайдын ивээл дор Монголын кино урлагийн шинэчлэлийн анхдугаар форумыг энэ сарын 24-ны өдөр "Төрийн ордон"-д зохион байгуулахаар болжээ.

Энэхүү форумаар Монголын кино урлагийн өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэлцүүлэг хийж цаашид кино урлагийг хэрхэн хөгжүүлэх талаарх сэдэвчилсэн илтгэлүүд тавигдах ажээ.