2013/05/07

Mission: Impossible 5 киноны гэрээнд Tom Cruise гарын үсэг зурлаа

Найруулагч Brad Bird-ын 2011 онд үзэгчдэд хүргэсэн Mission: Impossible - Ghost Protocol кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч борлуулалт өссөн учраас Mission: Impossible франчайзын хамгийн өндөр орлоготой анги ($694 сая ам.доллар) болоод зогсохгүй жүжигчин Tom Cruise-ын хамгийн өндөр орлого олсон кино болж байсан юм. Ийм өндөр ашиг орлого олсон уг киноны дараагийн анги хийгдэх тухай яриа 2011 оны 12 сараас яригдаж эхэлсэн боловч киноны нүүр царай Tom Cruise энэ тал дээр дорвитой мэдээлэл хийхгүй байсаар ирсэн.

Тэгвэл Биелэгдэшгүй даалгавар франчайзын 5 дахь удаагийн анги Mission: Impossible 5 киноны гол дүрийг бүтээх болон продюсерын ажлыг гүйцэтгэхээр жүжигчин Tom Cruise кино үйлдвэрлэгч Paramount Pictures болон Skydance production-тэй албан ёсоор гэрээ хийсэн байна.