2013/05/31

"Machete Kills" сонирхолтой трайлэр

Тагнуулч хүүхдүүд цувралын зохион бүтээгч нагац ах Machete өвөрмөц дүр төрхтэйгээр кино ертөнцөд эргэн ирээд 2 дахь бүрэн хэмжээний бүтээлээрээ үзэгчидтэй уулзах гэж байна. Этгээд өвөрмөц найруулгаараа холливүүдэд ялгардаг Robert Rodriguez-н энэхүү бүтээл "Machete Kills" нэртэйгээр ирэх 9 сарын 23-нд үзэгчдэд хүрнэ. Кинонд Michelle Rodriguez, Sofia Vergara, Amber Heard, Lady Gaga, Antonio Banderas, Jessica Alba, Demián Bichir, Alexa Vega, Vanessa Hudgens, Cuba Gooding, Jr., William Sadler, Mel Gibson, Charlie Sheen зэрэг жүжигчид дүр бүтээж байгаа. Ингээд тус бүтээлийн сонирхолтой трайлэрийг та бүхэнд хүргэе.