2013/05/30

Kon-Tiki киноны найруулагчид Pirates of the Caribbean 5 киног найруулна

85 дахь удаагийн Oscar-ын наадамд шилдэг гадаад хэл дээрх кино төрөлд нэр дэвшиж кино сонирхогчдын анхаарлыг татсан Норвегийн Kon-Tiki киноны найруулагчид болох Joachim Rønning, Espen Sandberg нар ирэх 2015 онд дэлгэцнээ гарахаар төлөвлөгдөөд байгаа алдарт Pirates of the Caribbean франчайзын 5 дахь анги дээр найруулагчаар ажиллахаар болсон байна. Тэд Kon-Tiki дээр далайд хэрхэн кино бүтээх тал дээр туршлагажсан нь лавтай.



Мэдээж гол дүрд 2015 онд 52 настай байх Johnny Depp тоглоно. (Тэрээр 2003 оны анхны анги дээр 40 настай байсан гэхэд итгэмээргүй.) Харин продюсерээр Jerry Bruckheimer зохиолчоор Jeff Nathanson нар ажиллана.

Pirates of the Caribbean 5 кино 2015 оны 7-р сарын 10-нд нээлтээ хийнэ.