2013/05/01

Invisible Woman-н дүрд

Chronicle киногоороо богино хугацаанд амжилт олсон найруулагч Josh Trank 2015 онд үзэгчдэд Fantastic Four киноны оршлоор бэлэг барьна. Одоогоор төслийн ажил бүрэн эхлээгүй байгаа ч ойрын хугацаанд жүжигчдийн багийг бүрэн бүрдүүлэх зорилготой ажиллаж байгаа юм байна. Үүний илрэл бол Үл үзэгчдэгч бүсгүйн дүрд тоглох эмэгтэй жүжигчдийн сонгон шалгаруулалтын ажил юм. Олон жүжигчин найруулагчийн хараанд өртснөөс Girls цувралаар олонд танигдсан залуу жүжигчин Allison Williams тус дүрд тоглохоор болжээ. Гэхдээ албан ёсны гэрээ хийгдээгүй байгаа юм байна.