2013/05/31

Hillary-н дүрийн төлөөх ширүүн өрсөлдөөн

2016 оны АНУ-н ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа гэж улстөрчдийн хувьд дүгнэгдэж байгаа ч киночдын хувьд хар жагсаалтад багтдаг кино зохиолоор хийгдэх гэж буй гэдэг утгаараа Hillary Rodham Clinton-ы намтарчилсан уран бүтээл олон хүний сонирхолыг өөрийн эрхгүй татаж байна. Найруулагч James Ponsoldt-н найруулах "Rodham" /Зохиолын нэр киноны нэр өөр байх магадлалтай./ гэх уг бүтээл Hillary-н оюутан байх үеэс эхлэн хэрхэн дэлхий хэмжээний лидер болсон талаар өгүүлэх юм Уг бүтээлийн гол дүрд тоглох жүжигчин одоогоор тодорхой болоогүй байгаа ч Scarlett Johansson, Amanda Seyfried, Jessica Chastain, Reese Witherspoon нарын хооронд ширүүн өрсөлдөөн өрнөж байгаа сурагтай. Аль шалгарсан нь магадгүй Алтан хүн өргөх хэмжээний гайхалтай дүрийг бүтээхийг үгүйсгэхгүй юм
.