2013/05/11

Gravity: Үл саатах гүн харанхуй

Warner Bros кино компани болон найруулагч Alfonso Cuaron нарын хамтран бүтээж байгаа шинжлэх ухааны уран зөгнөлт Gravity киноны анхны трайлэр онлайн цацагдсан байна. Уг бүтээлийн гол дүрд холливүүдийн А зэрэглэлийн жүжигчид болох Sandra Bullock болон George Clooney нар тоглож байгаа юм. Өөрийн төрөл дотроо томоохон тэсрэлт хийнэ гэж шүүмжлэгчдээс урмын үг сонсоод байгаа бүтээлийн  хувьд ирэх  10 сарын 4-нд үзэгчдэд хүрэх ажээ.
 Кинонд анхны даалгавраа авч гарсан сансарын хөлгийн шинэхэн инженер болон сүүлийн даалгавартаа гарч буй туршлагатай инженер нарын тухай өгүүлнэ. Тэд дэлхийгээс хөөрсний дараагаар өөрсдийн даалгавар болох хиймэл дагуулд нэмэлт төхөөрөмж суулгах засвараа хийж байхдаа санамсаргүй алдаа гаргаж хөлөг бүхэлдээ сүйрнэ. Гүн харанхуйд тэднийг орчлон ертөнц хүртэл мартсан ажээ. Гэртээ харих зам тэдэнд 0 %. Гэхдээ тэд хувь тавиланд бууж өгөхийг хүссэнгүй ээ...