2013/05/15

Epic анимешины танилцуулга, trailer, poster

Адал явдалт, үлгэрийн нэгэн гайхалтай анимешин 5-р сарын 24-ны өдөр нээлтээ хийхээр хүлээж байна. 20th Century Fox-с бүтээж буй Epic Гэх уг анимешинг зохиолч, кино уран бүтээлч, зураач William Joyce-ын The Leaf Men and the Brave Good Bugs хүүхдийн романаас нь сэдэвлэн бүтээж байгаа юм. William Joyce-ын хувьд тэрээр хэд хэдэн анимешин бүтээлүүд дээр ажилласан туршлагатай бөгөөд өнгөрөгч онд гарсан Rise of the Guardians анимешинг түүний The Guardians of Childhood цуврал номноос нь сэдэвлэн бүтээсэн байдаг бол түүний 2011 онд найруулга дээр нь ажилласан The Fantastic Flying Books of Mr. Morris Lessmore богино хэмжээний анимешин 84 удаагийн Академи Авардсаас оскар хүртэж байсан юм.


Epic анимешинг энэ тал дээр туршлагатай Blue Sky Studios-ынхан продюсерлаж байгаа бөгөөд 2002 оны Ice Age, 2005 оны Robots анимешинуудыг найруулсан Chris Wedge найруулагчаар ажиллажээ. Тус кинонд Amanda Seyfried, Colin Farrell, Josh Hutcherson, Christoph Waltz, Aziz Ansari, Chris O'Dowd, Jason Sudeikis нарын одод дуу оруулахаас гадна реппер Pitbull, нэрт дуучин Steven Tyler, Beyoncé Knowles нар дуу оруулжээ.


Epic анимешинд нэгэн охин нууцлаг ертөнцийг нээж олон уг ертөнцийн сайн, муу талын хооронд өрнөж буй дайнд өөрийн биеээр орж сайн талтай нэгдэн тэдний ертөнцийг аварч буй талаар хүүрнэн өгүүлэх ажээ.