2013/05/08

Ender’s Game: Харийнхны довтолгоо дэлхий рүү

Амар тайван сансар огторгуйд дассан хүн төрөлхтөн рүү нэг л өдөр харийнхан асар их хүчээр довтлоно. Харийнхны довтолгооны үеэр олон улсын сансарыг хамгаалах хөлгийн ихэнх удирдагч нар амь үрэгдэж зөвхөн Mazer Rackham л үлдэнэ. Ингээд тэр шинэ баатруудын эрэлд гарч ичимхий даруу боловч цэргийн асар их мэдлэгтэй Ender хэмээх хүүг олох ажээ. Энэ хүүгээс л дэлхийн ирээдүй хаашаа эргэх нь шалтгаална.
  
Энэ бол Lionsgate кино компани болон найруулагч Gavin Hood нарийн хамтран бүтээж буй Ender’s Game киноны үйл явдал юм. Уран зөгнөлт уг киноны зохиолыг найруулагч Gavin Hood нэрт зохиолч Orson Scott Card-н 1985 онд уншигчдад хүргэж байсан ижил нэрт зохиолоос сэдэвлэн бичжээ. 
Киноны гол дүрүүдэд холливүүдийн залуу жүжигчид болох Asa Butterfield, Hailee Steinfeld, Abigail Breslin нараас гадна Harrison Ford, Ben Kingsley зэрэг ахмад жүжигчид дүр бүтээсэн байна. Киноны нээлт ирэх 11 сарын 1-нд үзэгчдэд хүрнэ. Ингээд киноны анхны трайлэрийг та бүхэнд хүргэе.