2013/05/01

Daniel Day Lewis-н дүрд Ерөнхийлөгч Obama тогложээ

Холливүдийн алдарт кино найруулагч Steven Spielberg АНУ-ын ерөнхийлөгч Barack Obama-гийн тухай кино бүтээж байгаа тухайгаа ярьжээ. Гэвч энэ нь ерөнхийлөгчийн алдарт найруулагчтай хийсэн зохион байгуулалттай наргиа байсан байна. Тус кинонд Оскарын гурван удаагийн шагналт, алдарт жүжигчин  Daniel Day-Lewis ерөнхийлөгчийн дүрд тоглож байгаа тухай ярьсан юм. Гэвч энэ бүхэнд ерөнхийлөгч Барак Обама өөрөө тоглосон бөгөөд найруулагч Спилбергтэй хамтран жүжиглэж байснаа хэлсэн байна.


Видеог орчуулан хүргэвэл, Спилберг “Би Линкольны тухай киноноосоо урам аваад, одоо юу хийх талаар бодож эхэлсэн. Тэгээд Обамагийн тухай кино хийх санаа төрөв.  Хамгийн чухал нь  гол дүрийн жүжигчнийг сонгох хэрэгтэй байлаа. Энэ нь тийм ч амар биш юм. Хэнийг сонгох вэ? Мэдээж энэ дүрдээ нэвт орох тийм хүн хэрэгтэй байсан юм. Гэвч хариулт нь гарын дор л байсан. Даниэл Дэй Льюс”. 
 
Жүжигчин Даниэл Дэй Льюс (буюу Барак Обама) “Би Обамагийн дүрийг бүтээхэд бэлэн байгаа юу?  гэж өөрөөсөө асуулаа. Үнэнийг хэлэхэд тийм. Гэхдээ мэдээж ажиллах хэрэгтэй байсан” хэмээн үйл хөдлөл, хэл яриаг нь дуурайх зэрэгт өдөр бүр сургуулилт хийж байсан тухайгаа өгүүлжээ. “Нүүр хувиргалт хийхэд тийм ч амар биш. Өглөө болгон хоёр чихээ наах гэж ямар их хугацаа зарцуулдаг гээч”.

“Хамгийн хэцүү нь түүнийг юу хөдөлгөж байна вэ гэдгийг ойлгох явдал байсан юм. Яагаад тэр эрүүл мэндийн салбарын шинэчлэлтийг хийхээр болсон юм?  Яагаад тэр хэзээ ч ууралдаггүй юм бэ? гэх мэт. Би түүний оронд байсан бол аль хэдийн нураачихсан байгаа. Азаар би тэр биш юм даа. Би бол Даниэл Дэй Льюс” хэмээн алдарт жүжигчин (Обама) ярьжээ. 

“Даниэлийг сонгосны дараа бидэнд багийнхаа бусад гишүүдийг хэрхэн бүрдүүлэх асуудал үлдсэн. Гэхдээ бид энэ асуудлыг маш сайн шийдвэрлэж чадсан гэж боддог” хэмээн найруулагч Спилберг ярина.

Харин дэд ерөнхийлөгч Жо Байдены дүрийг бүтээж буй тухайгаа ярьсан Трэйси Морган “Даниэл шиг мэргэжлийн хүнтэй ажиллах хэцүү ч түүнгүйгээр би хэзээ ч Жо Байдены дүрийг бүтээж чадахгүй байсан” хэмээн өгүүлжээ.

Энэ бол Барак Обамагийн хамгийн хөгжилтэй наргиа байжээ. Даниэл Дэй Льюс Обамагийн дүрд бус, Обама Даниэл Дэй Льюсийн "дүрд" чадварлаг тоглов.


A.Цацрал /gogo.mn/