2013/05/01

Cinderella-н дүрд тоглох жүжигчин албан ёсоор тодорлоо

Өнгөрсөн 2 сарын турш Диснэй кино компани болон найруулагч Kenneth Branagh нар хамтран бүтээж буй "Cinderella" киноныхоо гол дүрийг хайсан. Хэдийгээр жүжигчин Emma Watson тус киноны гол дүрд тоглоно гэж байсан ч тодорхойгүй шалтгааны улмаас больсон байна. Харин түүний оронд Lily James тоглохоор болсон талаар Диснэйн зүгээс албан ёсоор мэдэгджээ. Дүрийн сонгон шалгаруулалт түүнээс гадна Bella Heathcote (Dark Shadows), Margot Robbie (Pan Am) нар өрсөлдсөн юм байна. 

Киноны томоохон дүрүүдийн нэг хойд эхийн дүрд жүжигчин  Cate Blanchett тоглох бол ханхүүгийн дүрд Richard Madden (Game of Thrones) дүр бүтээх аж. Бүтээл 2014 онд үзэгчдэд хүрнэ.