2013/05/07

Б.Чингүүн The Cube богино хэмжээний киноны poster гарлаа

Найруулагч Б.Чингүүн ээлжит богино хэмжээний киноны ажилдаа ороод байна. Тэрээр өмнө нь оюутан байхдаа бүтээж байсан The Cube гэх богино хэмжээний киногоо remake хийн бүтээж байгаа нь энэ ажээ. The Cube богино хэмжээний кино нь триллер төрлийн кино болж байгаа юм байна.

Киноны гол дүр цагдаагийн оффицерийн дүрийг МУГЖ Ш.Гүрбазар харин алуурчны дүрд өнгөрсөн онд АНУ-д жүжигчний мэргэжлээр төгсөж ирсэн Т.Билүүтэй гэх залуу бүтээж байна.

Б.Чингүүн уг бүтээлээ удахгүй зохиогдох Academy Awards 2013 наадамд амжвал оролцуулах ажээ.