2013/05/27

Болортунгалаг - Ойлгосонгүй (Хориотой загвар OST)

Өнгөрөгч баасан гарагт буюу 5-р сарын 25-нд нээлтээ хийсэн "Хориотой загвар" уран сайхны киноны бас нэгэн дууг хүргэж байна. Загварын гэх тодотголтой уг киноны ерөнхий найруулагчаар Б.Батбаатар ажилласан бол кино зохиол дээр Л.Энхбаатар ажилажээ. Киноны дүрүүдэд Д.Бямбацогт, Б.Навчаа, Б. Цэрмаа, Д.Баттөмөр, Б.Батзаяа, О.Бат-Өлзий, Д.Гүрсэд, Б.Эрдэнэчимэг нар тоглосон байна. 

"Хориотой загвар" киноны өмнөх дууг Киви хамтлагийн дуучин Ука дуулсанаар хүргэсэн байгаа. Энэ удаад universe best songs наадмаас гарсан дуучин Болортунгалагийн Ойлгосонгүй дууг хүргэж байна. Дууны үгийг Д.Ган-очир бичиж, аяыг Л.Энх-Амгалан зохиосон бол клипыг Хасмедиагийнхан хийсэн байна. Болортунгалаг өмнө нь Нар гарнаа аз жаргал минь олон ангит киноны дууг дуулсан байдаг.