2013/05/10

С.Сэрчмаагийн кино ирэх сард нээлтээ хийнэ

Хайрын дууч дуучин С.Сэрчмаа эх орондоо ирж, уран бүтээлдээ идэвхитэй орсон. Тэрээр урд хөршид гаргаж байсан "Цагаан сүүний домог" цомгоо монголчуудад зориулан дахин худалдаанд гаргасан бөгөөд "Бүсгүйн аргамж" шинэ цомгийн баяраа хамтад нь тэмдэглэх төлөвлөгөөтэй байгаа аж. 

Мөн монголын рок, поп урлагийхнаас анх удаа өөөрийн амьдралаас сэдэвлэсэн киног хийж байгаа нь олны анхаарлг ихэд татаад байгаа. "Би явлаа баяртай" киноныхаа гол дүрд нь тоглож, продюсераар нь ажиллажээ. Харин кино үзэгчдэд хүрэх хугацаа нь тодорхой хугацаагаар хойшилж ирэх зургадугаар сард нээлтээ хийхээр болжээ. 

Эх сурвалж: www.times.mn