2013/05/29

Big Hero 6 комик Marvel-ын анхны анимешин болно

Marvel-ын сүпэрбаатруудын нэгдэл бүхий Big Hero 6 нэртэй комик Disney-ын тусламжтай Marvel-ын анхны бүрэн хэмжээний анимешин кино болон бүтээгдэхээр болсон байна. Тус анимешинд 6 сүпер баатар засгийн газрын даалгавараар нэгдэн үндэстнээ хамгаалж байгаа тухай өгүүлэх аж.

Disney болон Marvel-ын хамтран бүтээх Big Hero 6 анимешинг 2011 онд Winnie the Pooh анимешинд туслах найруулагчаар, The Princess and the Frog, Meet the Robinsons, Brother Bear анимешинуудын зохиол дээр ажиллаж байсан Don Hall ажиллах юм.


Ингээд ирэх 2014 онд үзэгчдэд хүргэхээр төлөвлөөд байгаа уг бүтээлийнхээ анхны төрхийг Disney-ын зүгээс видео хэлбэрээр цацсанг хүргэж байна.