2013/05/21

Assassin’s Creed киноны гол дүрд Michael Fassbender тоглоно

Видео тоглоом үйлдвэрлэгч Ubisoft-ын томоохон төсөл болгон гаргасан Assassin’s Creed тоглоом ирэх 2015 онд бүрэн хэмжээний уран сайхны кино болон гарахаар болоод байгаа билээ. 20th Century Fox кино компани энэ төслийнхөө хар зургийн ажил дээр явж байгаа бөгөөд кино зохиол дээр Michael Lesslie ажиллаж байгаа ажээ. Харин одоогоор киноны найруулагч тодорхой болоогүй байна.

Ямартай ч алуурчин залуу Desmond Miles-ын дүрд Michael Fassbender-г сонгохоор болжээ. Түүнийг бид X-Men: First Class киноны Magneto, Prometheus киноны David-н дүрээр сайн танина.

Киног 2015 оны зун буюу 5-р сард нээхээр төлөвлөөд байгаа бөгөөд тэр үеээр Star Wars-ын шинэ анги Star Wars Episode VII гарах учраас маркетингийн баг уг киноны өмнө гаргах уу хойно гаргах уу гэдэг нилээд нухацтай хандаж байгаа ажээ.