2013/05/11

April O'Neil болон мэлхий нинжануудын шинэ дүр төрх

Өнгөрөгч 4 сард зураг авалт нь эхэлсэн Teenage Mutant Ninja Turtles төслийнхны зураг авалтын үеийн зурагнууд сонирхогчдын хүртээл болжээ. Шинэ төслийг Battle: Los Angeles киногоороо үзэгчдэд танил болсон найруулагч Jonathan Liebeseman найруулж байгаа бөгөөд киноны продюсерийн ажлыг алдарт найруулагч Michael Bay хариуцаж байгаа юм. Киноны дийлэнх хэсэг эффект ашиглаж хийгдэж байгаа ба Rise of the Planet of the Apes киноны техникийг төсөлд хэрэглэж байгаа гэнэ. Киноний дүрүүдэд Megan Fox, Danny Woodburn, Alan Ritchson, Pete Ploszek, Jeremy Howard зэрэг залуу жүжигчид эерэг талын баатруудын дүрийг бүтээж байгаа бол жүжигчин William Fichtner сөрөг дүрийг бүтээж байгаа аж.

Төсөл 2014 оны 6 сарын 4-нд үзэгчдэд хүрнэ. Төслийн талаарх бусад мэдээллийг эндээс уншаарай.