2013/05/31

Alice in Wonderland хоёрдугаар ангиар үргэлжлэхээр боллоо

Бостоны мафуудын үнэн түүхийг дэлгэн харуулах Black Mass нэртэй киноны гол дүрийг бүтээх байсан жүжигчин Johnny Depp уг төсөлд оролцохгүй болсноо өнгөрөгч Каннын кино наадмын үеэр албан ёсоор мэдэгджээ. Төслөөс гарсан гол шалтгаан нь кино багийнхны зүгээс тавьсан санхүүгийн санал байсан аж. Уг нь бүтээлийг шүүмлэгчид нэлээд чанартай бүтээл болох магадлалтай гэж байсан ч гол түлхүүр болсон Johnny Depp төслөөс гарсан нь төслийг явцгүй болгож байх шиг байна.

Жүжигчний хувьд хэдийгээр уг төслөөс гарч байгаа  ч хэд хэдэн томоохон төсөлд гол дүр бүтээхээр болжээ. Үүнд удаан хугацааны турш найруулагч Christopher Nolan-ы найруулна гэж байсан ч Wally Pfister-н найруулахаар болсон Transcendence (2014) болон Pirates of the Caribbean 5 төслүүд багтаж байна. Үүнээс гадна Малгайчны дүр  ч эргэн ирэх талаарх мэдээлэл гарчээ.

Alice in Wonderland-н хувьд 1 тэрбумын ашиг олсны дараагаар Диснэй кино компани ээлжит ангийн кино зохиолын санааны эрэлд гарсан. Ингээд эрсэн зүйлээ  ч олж киноны зохиолыг өнгөрөгч оноос эхлэн бичиж эхэлсэн шум чамгүй хугацаанд гарч байсныг хэн хүнгүй л мэдэж байгаа. Тэгвэл уг шум бодит байсан байна. Төслийг кино компанийн зүгээс албан ёсоор эхлүүлж байгаа бөгөөд киног James Bobin найруулна гэнэ.