2013/05/23

After Earth киноны сонирхолтой клипүүд

Нэг хэсэг ганц гол дүрийн кино бүтээж од болж байсан Will Smith өөрийн хүү Jaden Smith-тэй хамт хоёр гол дүртэй киноны эхлэлрүүгээ орж байгаа бололтой. Columbia Pictures-с 130$ сая ам.долларын өртөгтэй бүтээгдсэн уг киноны ерөнхий санааг жүжигчин Will Smith телевизийн I Shouldn't Be Alive шоуг үзэж байгаад олсон гэдэг. 


Улмаар The Book of Eli киноны зохиол дээр ажилласан  Gary Whitta -д санаагаа хэлж  сансарын хөлөгнийхөө гэмтлээс болж 1000 жилийн дараа дэлхий дээр хөл тавьж буй хүн төрөлхтөн аав, хүү хоёрын тухай ерөнхий зохиол бичүүлсэн байна. Ингээд найруулагч M. Night Shyamalan-тай холбогдон энэхүү киногаа бүтээжээ. Киноныхаа продюсерын ажил, зохиол, гол дүр гээд бүх талд нь ажилласан жүжигчин Will Smith кинондаа ихээхэн найдлага тавьж байгаа юм.


Ингээд After Earth киноны шинээр гарсан клипүүдийг хүргэж байна. Сонирхуулахад Солонгост гарах хувилбарын албан ёсны дуугаар солонгосын дуучин Jay Park-ын I Like to Party дуу сонгогдоод байгаа ажээ.