2013/05/01

Үзэсгэлэнт хар хун, ичгүүргүй залуу нар хамтарна

Эд мөнгө, эрх мэдлийн төлөөх хүмүүсийн шунахай амьдралыг өгүүлэх William ShakespeareMacbeth зохиол театрын тайзнаас өргөн дэлгэц рүү шилжих гэж байна. Уг зохиолыг олонд төдийлөн танил болоогүй австралийн кино найруулагч Justin Kurzel найруулахаар болжээ. Бүтээл 2014 онд нээлтээ хийх бөгөөд гол дүрүүдэд холливүүдийн өндөр зэрэглэлийн жүжигчид болох Natalie Portman, Michael Fassbender нар  хамтран тоглохоор болсон байна.

Тэдний хувьд 2 дахь удаагаа ийнхүү хамтран киноны гол дүрүүдэд тоглож байгаа аж.Үүний өмнө тэд удахгүй нээлтээ хийх найруулагч Terrence Malick-н кинонд тогложээ.