2013/05/17

Mongolian Academy Awards 2013 наадмын шилдэгүүд

Өнгөрөгч 16-ны өдөр Монголын Үндэсний кино урлагийн академиас 3 дахь жилдээ зохион явуулж буй "Mongolian Academy Awards 2013" наадамын ёслолын үйл ажиллагаа ёслол төгөлдөр болж өндөрлөлөө. Уг кино наадмын шилдэгээр "Монголфильм групп", ӨМӨЗО-ны уран бүтээлчидтэй хамтран бүтээсэн "Арав" уран сайхны кино тодорсон юм. Ингээд Mongolian Academy Awards 2013 наадмын шилдэгүүдийг танилцуулж байна.

Шилдэг найруулагч- Д.Золбаяр (Аравт)
Шилдэг зохиол - Б.Тогтохбаяр (шүүдэрцэцэг) (Ану хатан)
Шилдэг хөрөнгө оруулагч - Д.Болдхуяг (Ану хатан)

Шилдэг эрэгтэй гол дүр - Ц.Төмөрбаатар (Улаан дөрвөлжин)
Шилдэг эмэгтэй гол дүр - А.Мөнгөнзул (Дүүлэн нис)

Шилдэг туслах эрэгтэй дүр - С.Ариунбямба (Ану хатан)
Шилдэг туслах эмэгтэй дүр - Д.Ганцэцэг (Аравт)

Шилдэг зураглаач - Г.Баттулга (Аравт)
Шилдэг зураач - Ж.Цог (Аравт)
Шилдэг нүүр хувиргагч - Дэлгэр, Жон Сим Ким (Дүүлэн нис)
Шилдэг эффект - Ш.Тансаг (Дүүлэн нис)
Шилдэг эвлүүлэг - Б.Баатар (Дүүлэн нис)

Шилдэг хөгжим - Б.Чинбат (Аравт)
Шилдэг дуу - Никитон - Чи минийх (Дурлалын гэмт хэрэг)
Шилдэг дууны найруулагч - Michael Kao (Big fish)

Шилдэг баримтат кино - Нэрийг минь хэлж өгөөч (Хүрэлхүү)
Шилдэг богино хэмжээний кино - 19 кино 2-р хэсэг (И.Нямгаваа)

Шилдэг дебют - О.Батзориг (Шөнө дундын яриа)
Францийн элчин сайдын яамны нэрэмжит "Ирээдүйтэй найруулагч" шагнал -
М.Энхдалай (Ерөнхийлөгчийн туслах)

Mongolian Academy Awards 2013 наадамд нэр дэвшигчдийг эндээс харна уу