2013/05/17

Гэтэж буй Бар, Хүрхрэх Луу киноны 2-р анги 2014 оноос

Алдарт найруулагч Ang Lee-ын (сүүлд Life of Pi) гайхалтай бүтээлүүдийн нэг 2000 онд бүтээгдсэн "Гэтэж буй Бар, Хүрхрэх Луу" (Crouching Tiger, Hidden Dragon) киног үзээгүй кино сонирхогч байхгүй бизээ. АНУ, Тайвань, Хонгконг, Хятадын кино уран бүтээлчдийн хамтран бүтээсэн уг кино 17$ сая ам.доллараар бүтээгдээд дэлхийн кино зах зээлээс 213$ сая ам.доллар олж чадсанаараа шуугиан тарьсан юм. Ингээд тухайн оны Oscar-ын наадмаас шилдэг гадаад хэл дээр кино шагнал мөн BAETA, Golden Globe кино наадмуудаас мөн шагналыг хүртсэн юм.

Кинонд бидний сайн таних  Chow Yun-Fat, Michelle Yeoh, Zhang Ziyi, Chang Chen нарын хятадын кино одод оролцон тоглосон байдаг.


Тэгвэл уг киноны 2-р ангийн төслийг эхлүүлэн энэ 5-р сараас зураг авалтандаа орох талаар The Weinstein Company кино компани өнгөрөгч 1-р сард мэдээллэж байсан бол тэд төслөө 1 жилээр хойшлуулж ирэх 2014 оны 3-р сараас эхлүүлэхээр болсон байна. Crouching Tiger, Hidden Dragon II – The Green Destiny нэртэйгээр хөгжүүлэгдэж буй уг төсөлд Michelle Yeoh нэгдэхээр болсон байна. Мөн IPMan дүрээр танил болсон жүжигчин Donnie Yen "Silent Wolf"-ын дүрийг бүтээхээр төлөвлөгдөж байна