2013/05/21

Усан доогуур 20 мянган бээр аялахад ахиад нэг жил хэрэгтэй боллоо

2008 оны The Curious Case of Benjamin Button, 2010 оны The Social Network кинонуудаар Оскарын Шилдэг найруулагч шагналыг авч байсан найруулагч David Fincher-ын бүтээх "Усан доогуур 20 мянган бээр" (20,000 Leagues Under the Sea) киноны продакшин ажил хойшлогдсон байна.

Австралийн засгийн газараас ихээхэн дэмжлэг үзүүлж газар нутагт нь зураг авсаны татаас болох 22$ сая ам.долларыг чөлөөлсөнөөр кино багийнхан төслөө энэ оноос эхлэх боломжтой болсон юм. Хэдийгээр гол дүрийн жүжигчин тодорхойгүй байсан ч Disney-ын зүгээс ногоон гэрлээр уг төслийг эхлүүлсэн. Гэтэл үүний гор нь гарч байгаа бололтой. Жүжигчин Brad Pitt, Channing Tatum нарыг нэгийг гол дүрдээ тоглуулах санаатай байгаа ч албан ёсоор дүр сонгогдоогүй байгаа учраас гол дүрийн жүжигчин тодорхой болтол ирэх 2014 оныг хүртэл төсөл хойшлогдсон байна.