2013/04/17

Zack Snyder-ын Man of Steel киноны гайхалтай trailer (+Neo Anderson-ны таамаглалын хамт)

Найруулагч, продюсер Zack Snyder-ын найруулж буй "Man of Steel" киноны шинэ trailer гарчээ. Уг trailer-аас кино хэр зэрэг хэмнэлтэй болж байгааг бүрэн харж чадахуйц сайн trailer болсон байна гэж дүгнэж байна. "Man of Steel" кино ирэх зуны их хүлээлтүүдийн нэгт зүй ёсоор багтаж байгаа бөгөөд 2013 оны 6-р сарын 14-нд нээлтээ хийх юм.

Man of Steel киноны талаар илүү тодорхой ойлголт өгөхөөр Neo Anderson-ны бичсэн сэтгэгдлийг хүргэж байна.

Энэ оны хамгийн том кинонуудын нэг "Man of Steel" хэмээх киноны талаар товч танилцуулга хийхгүй бол гар загатнаад байнаа. Яг comic сонирхогч болон кино фанатуудаас бусад нь бол зүгээр бас нэг нисдэг, супер хүний тухай л кино гарах гээд байна гэж ойлгоод байх шиг байна. Энэ кино бол "Batman Begins" хэмээх найруулагч Christopher Nolan-ы Batman цувралыг илүү амьдралд ойр, кино урлаг, драма тал руу чиглүүлсэнтэй адил үзэгдэл болно гэдгийг тоохгүй ѳнгѳрч байгаа хүмүүс зѳндѳѳ байна.

За яагаад тэгж онцгой бүтээл болох гээд байна гэвэл хэд хэдэн шалтгаантай. 2006 оны бүтээл "Superman Returns" кино нь ёстой газар мѳргѳсѳн кино. Тэрийгээ засч залруулах маягтай анхнаасаа киногоо зарласан. Арай ѳѳр түвшинд энэ цувралыг авчирахаар шийдсэн хэмээн кино компанийхан ярилцлага ѳгч байсан байгаа. Тэр амандаа ч хүрч одоо үеийн бүх шилдэг гэсэн кино бүрэлдэхүүнийг бүрдүүлж 2 жилийн ѳмнѳѳс ажиллаж эхэлсэн билээ.

Ерѳнхий найруулагч: Zack Snyder. Энэ хүний хувьд тѳдийлѳн олон кино найруулж байгаагүй ч, хангалттай ѳѳрийгѳѳ харуулж, батлаж чадсан Hollywood-ын шилдэг биш юмаа гэхэд сайн найруулагчдын нэг. 2004 oнд бүрэн хэмжээний debut кино болох "Dawn of the Dead" гэж киног найруулсан байгаа. Уг кино нь 1978 оны киноны орчин үеийн remake болж гарсан хэдий ч одоо бол шилдэг zombie кинонуудын нэгт зүй ёсоор тооцогддог бүтээл. Энэхүү бүтээлийнхээ дараагаар 2006 онд дэлхий дахинд танигдсан "300" киног найруулсан. 2009 онд одоогийн байдлаар карьерийнхаа хамгийн том амжилт болсон "Watchmen Movie" комик-киног найруулсан. Ингээд харахаар энэ хүн найруулагчийн хувиар лав дунджаас дээгүүр кино бидэнд авчрах ёстой.

Кино зохиол, ерѳнхий зохиолчид: David Goyer, Christopher Nolan. Нолан гэж хэн бэ гэдгийг захын хүн мэдэх байх. Харин David Goyer гэвэл бас ч тѳдийлѳн олон хүн мэдэхгүй. Энэ хүний хувьд 1998 оны cult-classic болсон sci-fi "Dark City" киноны кино зохиол дээр ажилласан, Blade трилоги киноны зохиолыг бичсэн, Нолан ах дүү нартай хамтран Ноланы Batman трилоги зохиол дээр ажилласан гээд маш сайн карьертай хүн байгаа. David Goyer маш сайн зохиол бичиж ѳгсѳн гэдэгт би хувьдаа бүрэн итгэж байгаа.

Кино продюсеруудын хувьд мѳн л олон жил томоохон кино бүтээлүүд дээр ажилласан "том" нэрнүүд байгаа. Киноны ерѳнхий зураглаачаар Amir Mokri гэх мѳн олон сайн "action" кинонууд дээр ажиллаж байсан зураглаач ажилласан байгаа. Одоогийн байдлаар гарсан ганц, хоёр трэйлерээс харахад лав ѳѳлѳѳд байх зүйлгүй киноны ѳнгѳ тооноо мэдрүүлж чадсан зураглалууд харагдаж байгаа. Хѳгжмийн зохиолчоор ѳнѳѳ үеийн шилдгүүдийн нэг, магадгүй олон жилийн дараа бүх цаг үеийн шилдэг хѳгжмийн зохиолчдын нэг гэж хэлэгдэж болох, алдарт Hans Zimmer ажиллаж байгаа. Ингээд харвал тайзны ардах кино бүрэлдэхүүн үнэхээр Тѳгс гэж хэлж болно.

Харин тайзан дээрх бүрэлдэхүүний хувьд, гол дүр буюу Сүпермэнд Henry Cavill гэж залуу, туслах дүрүүд Amy Adams, Russell Crowe, Kevin Costner, Diane Lane, Laurence Fishburne, Michael Shannon гэсэн жүжигчид байна. Кино сонирхогч миний хувьд энэ олон агуу жүжигчдийг нэг дор, нэг кинон дээр, нэг дэлгэц дээр харна гэдэг маш том кайф.

Ийм гайхалтай бүрэлдэхүүнтэй кино зүгээр нэг сүпер баатрын тухай ѳгүүлэх кино болохгүй шүү гэдгийг л хэлье. 2013 оны цогц бүтээлүүдийн нэг болно гэж би хувьдаа найдаж байгаа. Магадгүй эрт дүгнэж байж болох ч, миний хүлээлтэнд хүрнэ гэдэгт би 100% итгэж байна.