2013/04/01

Will Smith-Django-г алдсандаа харамсаж байна

Олон улсын зах зээлээс 400 сая долларын ашиг олж, Оскараас 2 ч алтан хүнийг атгасан найруулагч Quentin Tarantino-н бүтээл "Django Unchained"-г жүжигчин Will Smith гол дүргүй кино гэж тодорхойлжээ. Түүний бодлоор энэ киноны гол дүр болох жүжигчин Jamie Foxx-н бүтээсэн Django-н дүр огтхон ч гол дүр биш харин жүжигчин Christoph Waltz-н бүтээсэн дүр гол дүр байх магадлалтай гэсэн байна. Тэрээр мөн киноны зохиолыг дахин бичих хэрэгтэй гэжээ. Өөрөө  ч Quentin Tarantino-тай хамтрах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Гэхдээ тийм дураараа юм гэж юу байх билээ. Судлаачдын зүгээс жүжигчинг том дүр алдсандаа л ингэж байна гэж дүгнэсэн байна. Уг нь 2011 онд найруулагч Will Smith-т уг киноны гол дүрийг санал болгосон ч жүжигчин киноны хэсгүүд хэтэрхий хүнд, "Men in Black-3" киноны зураг авалттай давхцаж байна гэсэн шалтгаанаар дүрээс татгалзсан байна. 

Үүний өмнө Leonardo DiCaprio "Inglourious Basterds"-н Hans Landa-н дүрийг орхиж том алдаа гаргасныхаа дараагаар найруулагчийн ээлжит төслийн дүрийг шууд хүлээж авчээ. Хэрвээ Will Smith энэ жишээгээр явна гэж үзвэл Tarantino-н шинээр яригдаж эхлээд буй "Killer Crow" нэртэй дэлхийн 2-дугаар дайны үеийн тухай өгүүлэх төсөлд ирэх нь тодорхой болж байх шиг байна.