2013/04/29

Усны гудамж Олон ангит кино бүтээгдэж байна

Удахгүй дэлгэцнээ гарах "Лардьма" киноны зохиол дээр ажилласан Д.Төрмөнх шинээр цэнхэр дэлгэцнээ гарах 30 ангит телевизийн олон ангит киноны зохиол дээр ажиллаж байгаа ажээ. "Усны гудамж" нэртэй уг олон ангит киноны продюсераар бидний дунд АХА нэвтрүүлгийн санаачлагч гэдгээр нь танил болсон Сэмүүн студийн Б.Баяр ажиллаж байгаа юм. 

Зохиолч Д.Төрмөнх, Продюсер Б.Баяр нар киноныхаа эвлүүлгийг харж байна.

Б.Баяр "Усчин", "Сар анх мандсан нутаг", "Хаадын хаан", "Би Монгол хүн" зэрэг баримтат кинонууд дээр ажиллан олон улсын кино наадмуудад амжилттай оролцож чадварлаг найруулагч гэдгээ харуулсан байдаг.
Продюсер, найруулагч Б.Баяр

30 ангитай байхаар төлөвлөгдөн буй "Усны гудамж" олон ангит киноны эхний ангиудын зураг авалтууд хийгдэж дуусаад байна.

Усны гудамжны залуус

Кинонд усны гудамжины 5 айлын аж амьдралаар өнөөгийн нийгмийн үйл явдлуудыг харуулахаар зорьж байгаа ажээ.

Усны гудамж киноны кадр