2013/04/01

Tron-ы ээлжит төслийн сураг гарлаа

Зөгнөлт киноны мастер найруулагч Joseph Kosinski-н найруулсан "Oblivion" удахгүй нээлтээ хийнэ. Энэхүү төсөл дууссаны дараагаар найруулагчийг яг ямар төсөл рүү орох бол гэж бодож байгаа олон кино сонирхогч байгаа байх. Тэгвэл найруулагч Wondercon-д оролцох үеэрээ энэ талаар сэтгүүлчидтэй ярилцсан байна. Сэтгүүлчийн асуусан: Та шинээр ямар төсөл эхлэх вэ? Диснэйтэй хамтарч Троны ээлжит ангийг бүтээх үү? гэсэн асуултанд:
2009 оноос хойш бид Троны шинэ ангийн төсөл дээр ажиллаж байна. Голдуу зохиол, үйл явдлын талаар ажиллаж байгаа. Гэхдээ 2 долоо хоногийн өмнөөс түр зогсоосон. Зохиолын ажил маш хүнд. Ялангуяа зохиолыг өмнөх ангиудтай уялдуулахад хүнд байна.
гэжээ
Троны шинэ төслийн нэр TR3N гэсэн товчилсон нэртэй байгаа бөгөөд энэ талаар найруулагч ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Ямартай ч найруулагчийн ээлжит төслийн ажлын тэргүүн эгнээнд кибер ертөнц багтжээ.