2013/04/07

Transformers 4 кино Хятадруу чиглэнэ

Hollywood-ынхан кино зах зээлээ өргөтгөхийн тулд Хятадын зах зээлрүү чиглэсэн бодлого хэрэгжүүлэх болсон. Avatar киноны дараагаар гадны киног эх орондоо гаргах бодлогоо илүү чангатгах болсон Хятадын соёлын яам өөрийн эх оронд нь бүтээсэн болон өөрийн эх орныг нь сурталчилсан киног Хятадын зах зээлд гаргахад нааштайгаар хүлээж авч байгаа. Мөн үүний зэрэгцээ хятадын кино зах зээл өнгөрөгч 2012 онд 36%-ын өсөлт үзүүлж, Японы дараагаар орох дэлхийн кино зах зээлийн 2 дахь том зах зээл болоод байна.


Тиймээс ч Marvel-ын шинэ бүтээл Iron Man 3 кино хятадын хэд хэдэн продакшинуудыг өөрсдийн кинондаа ажиллуулж киноны үйл явдалд ази өнгө төрх тэр дундаа хятад төрх оруулж ажиллаж байгаа. Үүний нэгэн адилаар дөнгөж төслөө эхлүүлээд байгаа найруулагч Michael Bay болон Paramount-ын Transformers 4 киноны хэд хэдэн хэсгийг хятадад зураг авалтыг нь хийж хятад жүжигчин оролцуулахаар болсон байна. Продакшин тал дээр ч хятадын кино компаниудыг оролцуулахаар яригдаж байна.


Transformers франчайзын 3 дахь анги өнгөрөгч 2011 онд гарсан Transformers: Dark of the Moon анги 195$ сая ам.долларын төсөвтэйгээр бүтэж одоогийн байдлаар 1.1$ тэрбум ам.долларын ашиг орлогыг кино бүтээгчиддээ авчраад байна. Энэ анги Хятадын boxoffice дээр нэлээд амжилттай борлогдсон байдаг.

Transformers 4 кино ирэх 2014 онд үзэгчдэд хүрэх төлөвлөгөөтэй байна.