2013/04/20

Thor: The Dark World киноны анхны poster гарлаа

2011 онд Marvel кино компанийн үзэгчдэд хүргэсэн Thor киноны үргэлжлэл болох Thor: The Dark World  киноны анхны poster гарлаа. Өмнөх анги Thor нь Marvel-с гаргаж байгаа 4 дэхь бүрэн хэмжээний франчайз болж байгаа кино байсан учраас ихээхэн ач холбогдол өгч бүтээж байсан байдаг. Тиймээс ч ихээхэн өндөр төсөв болох 150$ сая ам.долларыг төсөвлөн уг киног бүтээсэн. Харин boxoffice-с нийт 449$ сая ам.долларыг цуглуулж хангаллтай ашигтай ажилласан юм. Тиймээс Marvel уг киноны үргэлжлэл анги Thor: The Dark World киног бүтээхээ киногаа гаргаад тун удалгүй буюу 2011 оны 4-р сард зарлаж байлаа.

Thor: The Dark World кино хэр болсонг бид ирэх 11-р сарын 8-нд үзэх юм. Харин үүнээс өмнө киноны trailer-с киноны ерөнхий төрхийг харах болно. Анхны trailer 3 хоногийн дараа гарна. Харин trailer-с өмнө poster-с ерөнхий өнгийг харах нь гарцаагүй. Ингээд анхны poster.