2013/04/14

The Matrix киноны Agent Smith эргэн гарч ирэв

1999 онд анхны анги нь бүтээгдэж байсан The Matrix цувралын өндөр түвшний хиймэл оюун ухаант, програмчлалын бодгаль Agent Smith эргэн гарч иржээ. Энерги, технологийн чиглэлээр хүчирхэгжсэн  GE (General Electric) компанийн үйл ажиллагаа түүнийг сэрээсэн байна. GE компани нь Fortune сэтгүүлээс гаргасан АНУ-ын тэргүүлэх 500 компанийн жагсаалтын 6-рт, Forbes сэтгүүлээс гаргасан дэлхийн шилдэг 2000 компанийн жагсаалтын 3 бичигдсэн байдаг тэргүүлэх зэрэглэлийн компани юм. Харин Agent Smith-ын дүр Empire сэтгүүлээс гаргасан бүх цаг үеийн шилдэг дүрүүдийн 84-т бичигдсэн байдаг ажээ.


GE энэ удаад өөрсдийн үйл ажиллагаагаа тэр дундаа эрүүл мэндийн үйлчилгээний чиглэлд оруулж буй хөрөнгө оруулалт, өндөр зэрэглэлийн технологио The Matrix киноны Agent Smith-р сурталчилуулсан нь энэ. Уг сурталчилгааг 2008 оны Pineapple Express, 2011 оны Your Highness кинонуудыг найруулсан David Gordon Green найруулжээ. Мэдээж гол дүрд сүүлд  The Hobbit: An Unexpected Journey кинонд элфийн хаан Elrond-ын дүрийг бүтээсэн Hugo Weaving тоглосон байна.