2013/04/15

The Hunger Games: Catching Fire киноны анхны trailer гарлаа

Suzanne Collins-ын адил нэрт романаас сэдэвлэн бүтээсэн The Hunger Game кино өнгөрөгч 2012 онд үзэгчдэд хүрсэн билээ. Уг киног франчайз болгон хөгжүүлэхээр Lionsgate-ынхэн ажиллаж байгаа. Lionsgate өнгөрөгч оны эхний улиралд Summit Entertainment-ыг өөрийн болгосон. Улмаар тэдний туршлагыг өөртөө нэгтгэн Twilight франчайзтай дүйцэхүйц амжилттай франчайзтай болно гэж үзээд байгаа.  Тиймээс ч The Hunger Game киноныхаа дараагийн анги болох The Hunger Games: Catching Fire төсөлруу яаравчлан орсон юм.


Уншигчдаас өндөр үнэлгээ авсан The Hunger Game гурамсан романы 2 дахь романаас сэдэвлэн бүтээж буй The Hunger Games: Catching Fire киноны анхны teaser trailer саяхан гарлаа. Энэ удаагийн ангийг Water for Elephants киноны найруулагчаар ажиллаж байсан Francis Lawrence ажиллаж байгаа юм. Кино 2013 оны 11-р сарын 22-нд дэлгэцнээ гарна.