2013/04/09

The Croods анимешинг үзүүлэх clip-үүд

DreamWorks Animation-ны өнгөрөгч 3-р сард дэлгэцнээ гаргасан The Croods анимешин boxoffice-ын жагсаалтад дээгүүр бичигдсээр байна. 2008 онд Space Chimps анимешинг найруулсан Kirk DeMicco, 2010 онд How to Train Your Dragon анимешинг найруулсан Chris Sanders нарын хамтран найуулсан уг анимешинд жүжигчин  Nicolas Cage, Emma Stone, Ryan Reynolds, Catherine Keener, Clark Duke, Cloris Leachman нар дуу оруулсан юм. 

The Croods анимешинг 135$ сая ам.долларын төсөвтэйгээр 80 сая компьютер цаг зарцуулан бүтээсэн бол өдгөө 330$ сая ам.долларыг boxoffice-с цуглуулаад байна. Хэрэв та The Croods анимешинг үзэж амжаагүй бол таныг үзүүлэхээр дараах clip-үүдээр ятгаж байна.

Ан. Тарвага хошгоруулах гэдэг үгийг бид сайн мэднэ. Энэ технологийр хэн нэгэн нь тарвага намнадаг бол хэсэг бүлэг улс төрчид иргэдийг намнадаг болоод удаж байгаа. Тэгвэл эрт дээр үед энэ технологийг хэрхэн ашигладаг байсан юм бол?


Аян замд. Ихэнх гэр бүл аян замд олноороо явахдаа гаргадаг зан ааш авирыг эндээс та харах болно.

Гал. Хүн төрөлхтний сармагчингаас ялгарах гол "эврика" нь гал байсан нь лавтай. Харин галыг Croods-ынхэн хэрэглээндээ нэвтрүүлээгүй удсан байна. Харин Галтай тэд хэрхэн танилцах бол?

Сармагчингийн цохилт. Хэн хүчтэй нь амьд үлдэх ертөнцөд өөрөөсөө дорд нэгэнд цохиулах тийм ч таатай бус.

Guy-тай танилц. Croods-ын гэр бүлд нийгмийн асар том үсрэлт авчирсан нэгэн залуу гарч ирнэ. Түүнийг Guy гэнэ.

Гутал. Хөл нүцгэн алхаж үзсэн л биздээ. Гэхдээ Сарнай хүртэл өргөстэй байх хатуухан хорвоог хөл нүцгэн туулна гэдэг түүний ямар чанга хатууг бүрэн утгаар нь мэдрэнэ гэсэн үг. Харин ямар азаар бидэнд гутал байдаг юм бэ?