2013/04/20

The Croods 2 хийгдэхээр боллоо

DreamWork Animation-ын шинэхэн бүтээл The Croods  анимешин нийт 135$ сая ам.долларын төсөвтэй бүтээгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар boxoffice-с ойролцоогоор 388$ сая ам.долларын орлого (ирэх 7 хоногт 400$ сая ам.доллар давна) цуглуулаад байна. Кино шүүмжлэгчид болон үзэгчдээс өгч бүй өндөр үнэлгээ уг анимешинг бүх цаг үеийн шилдэг гэр бүлийн кино гэсэн нэрийг өгөөд буй.


Өндөр үнэлгээтэй дээр нь ашигтай ажилласан энэхүү төслөө үргэлжлүүлэхээр DreamWork Animation-ынхан саяхан зарлалаа. Өмнөх анги дээр ажилласан зохиолч найруулагчид болох Kirk DeMicco, Chris Sanders нар эргэн ажиллах нь тодорхой болсон байна. Харин дуу оруулалтын бүрэлдэхүүн болох Nicolas Cage, Emma Stone нар аав, охины дүрд дахин дуу оруулахаар төлөвлөгдөөд байгаа ажээ.