2013/04/05

Амбий, Баатархүү, Бямбацогт - Шарталт OST

Милл кино компанийн шинэ уран бүтээл "Шарталт" инээдмийн уран сайхны киноны дууны клип хийгдэж байгаа талаар өмнө мэдээллэсэн билээ. Хэдий тийм ч Шарталт кино багийнхан хэтэрхий их уусан, үүний дараагаар шарталт ихтэй байгаа учраас ажил нь олигтой урагшаа явалгүй клипээ хийж амжаагүй байна. Тиймээс юуны өмнө киноныхаа дууг audio хэлбэрээр гаргахаар шийдсэн байна.

Реппер Gee-ын үгийг нь бичсэн энэхүү дууг Ц.Батхуяг (Амбий), Б.Баатархүү, Д.Бямбацогт нар дуулсан байна.