2013/04/08

Шарталт МУСК албан ёсны trailer

Өнгөрсөн онд "Ээжийн дайсан" уран сайхны киног үзэгчдэд хүргэсэн Милл кино компанийн ээлжит инээдмийн кино "Шарталт" уран сайхны киноны албан ёсны trailer цацагдлаа. Уг кинонд зориулан бүтээсэн Амбий, Баатархүү, Бямбацогт нарын Шарталт дуу 4 өдрийн дотор 20 мянган удаа үзсэн эрэлттэй видео болоод байна. Тиймээс ч уг киноны Trailer-г хүлээсэн кино сонирхогчид олон байсан нь лавтай.

Hangover зохиолоос сэдэвлэн бүтээсэн уг киноны найруулагчаар Л.Лхагважаргал, продюсерээр Д.Мөнхбат ажилласан бол гол дүрүүдэд жүжигчин Ц.Батхуяг (Амбий), Б.Баатархүү, Д.Бямбацогт нар тогложээ.