2013/04/28

Scarlett Johansson супер бүсгүйн дүрд

Адал явдалт, триллэр киногоороо олонд танигдсан найруулагч Luc Besson ирэх намар мафиудын түүхийг харуулах Malavita киногоороо үзэгчдэд бэлэг барина. Түүний уг кинонд жүжигчин Robert De Niro, Michelle Pfeiffer нар гол дүр бүтээж байгаа. Тэгвэл энэхүү төсөл дууссаны дараагаар найруулагч маань Lucy нэртэй шинэ төсөл эхлүүлэх гэж байгаагаа албан ёсоор зарласан байна. Төслийн зохиол, найруулагын ажлыг өөрөө гардан хийх  бөгөөд гол дүрүүдэд холливүүдийн жүжигчин Scarlett Johansson-г тоглуулахаар сонгожээ. Уран зөгнөлт уг кино супер бүсгүйн тухай өгүүлэх гэнэ.