2013/04/02

Сайн Муу Хэрцгий 2: Эргэж ирсэн нь МУСК бэлэн болжээ

Кино найруулах их ажилруу орохоосоо өмнө 5000 гаруй кинонд дуу оруулж дуу хоолойгоороо монголчуудын зүрх сэтгэлд хоногшсон А.Миеэгомбо өнгөрөгч 2011 онд анхны бие даасан бүрэн хэмжээний уран сайхны киног бүтээн үзэгчдэд хүргэсэн. "Сайн, Муу, Хэрцгий" нэртэй уг кино нь монголын анхны 3D кино болон гарсанаараа мөн онцлог. Тэгвэл найруулагч А.Миеэгомбо өнгөрөгч оноос эхлэн уг киноныхаа 2-р анги "Сайн, Муу, Хэрцгий 2: Эргэж ирсэн нь" дээр ажилласан бөгөөд удахгүй үзэгчдэд хүрэх гэж байна.

"Миеэгомбо" кино компанийн бүтээл "Сайн, Муу, Хэрцгий 2: Эргэж ирсэн нь" кино өмнөх ангийн адил 3D зураг авалттай хийгдсэн байна.