2013/04/20

R.I.P.D -Сүнснүүдийг зохицуулах том ажил

Тусгай хүчний залуухан офицер Nick Cruz Walker гэмт хэрэгтнийг баривчлах ажиллагааны үеэр амь үрэгдэнэ. Нас барсныхаа дараагаар залуу тэнгэрийн оронд саатаж чөтгөрүүдийг номхруулах R.I.P.D хэмээх байгууллагын офицер болох аж. Энэ хэлтэс нь дэлхий руу зугтсан чөтгөрүүдийг муу үйл хийхээс нь өмнө барих ажиллагаа явуулдаг маш том байгууллага. Энд тэрээр Roy Pulsipher-н дагалдангаар ажиллаж дэлхий рүү явна.

"Men in Black," "Hellboy," "Ghostbusters", "Constantine," зэрэг киноны нэгдэл гэж нэрлэгдсэн "R.I.P.D." киног Red киногоороо холливүүдэд орж ирсэн германы кино найруулагч Robert Schwentke найруулж байгаа бөгөөд гол дүрүүдэд Jeff Bridges, Ryan Reynolds нар тоглож байгаа юм байна. Кино ирэх 7 сарын 19-нд үзэгчдэд хүрнэ.