2013/04/02

Percy Jackson: Sea of Monsters анхны трайлэр

Хагас цустнууд гэж дуудагдах бурхадын хүүхдүүдийн зуслангийнхан энэ удаад өмнөхөөсөө ч илүү адал явдалтай учрахаар болжээ.Учир нь тэнгисийн бурхан Посейдон-ы Алтан утсаар эмжсэн шидэт алчуур алга болсон байна. Түүнийг олж, буруу бодолтнуудаас аврах үүргийг Percy Jackson болон түүний нөхөд хүлээжээ. 

Энэ бол 20th Century Fox-н найруулагч Thor Freudenthal (The Diary of a Wimpy Kid)-тай хамтран бүтээж буй Percy Jackson: Sea of Monsters киноны үйл явдал. Шинэ анги дээр өмнөх ангийн жүжигчид болох Logan Lerman, Alexandra Daddario, Brandon T. Jackson, Stanley Tucci, Nathan Fillion, Douglas Smith, Leven Rambin, Missi Pyle, Yvette Nicole Brown, Mary Birdsong нар бүгд эргэн ирж байгаа юм байна. Кино ирэх 8 сарын 16-нд 3D- үзэгчдэд хүрнэ. Ингээд тус киноны анхны трайлерийг та бүхэнд хүргэе.