2013/04/28

Pain and Gain киноны Улаан trailer

Өнгрөгч 2011 оны Captain America: The First Avenger, энэ онд нээлтээ хийх Thor: The Dark World зэрэг киноны зохиол дээр ажилласан Christopher Markus, Stephen McFeely нарын зохиол "Pain and Gain" адал явдалт, хар инээдмийн төрлийн кино өнгөрөгч баасан гарагт нээлтээ хийлээ. Киноны ерөнхий найруулагчаар Michael Bay ажилласан юм. Энэ кинонд найруулагч Michael Bay жүжигчин Mark Wahlberg-тэй хамтран ажилласан бөгөөд улмаар өөрийн Transformers киноны дараагийн ангитаа Mark Wahlberg-ийг тоглуулахаар болоод байгаа юм.

1999 онд хэсэг бодибилдингийн тамирчинаас бүрдсэн гэмт хэргийн бүлэглэлийн хүн барьцаалалт, тамлалт болон аллагын гэмт хэргийн талаар Miami New Times сэтгүүл дээр гарсан нийтлэлээс уг киног сэдэвлэн бүтээсэн байна.

Киноны гол дүрүүдэд Mark Wahlberg, Dwayne Johnson нар тоглосон байна. Кинонд Sun Gym гэх бялдаржуулах төвд Daniel Lugo (Mark Wahlberg) өөрийн найз Adrian Doorbal (Anthony Mackie) -тай ажилладаг байлаа. Өөрийн ядруухан амьдралаа өөрчлөхийн тулд Lugo нэгэн баян эрийг барьцаалан мөнгө салгах төлөвлөгөө боловсруулах бөгөөд үүндээ өөрийн төвд хичээллэдэг гэмт хэрэгтэн Paul Doyle (Dwayne Johnson)-г татан оруулсанаар кино өрнөх юм.