2013/04/12

Now You See Me: Илбэчид үү, мэхлэгчид үү

Холбооны мөрдөх товчооны өндөр зэрэглэлийн мөрдөгчид өөрсдийгөө “The Four Horsemen” гэж нэрлэсэн дэлхийн хамгийн шилдэг илбэчдээс бүрдэх багийг анхааралтайгаар мөрдөж эхлэнэ. Тэдний мөрдлөг эхлэх болсны шалтгаан бол асар их мөнгө, эрдэнэс банкнаас зүгээр л хийсэн гарч байсанд оршино. Хэнд ч мэдэгдэлгүй, хэнд ч баригдахгүйгээр үүнийг хийж чадах хүмүүс бол “The Four Horsemen”-ы илбэчид. Ингээд тусгай хүчнийхэн болон илбэчдийн хооронд муур хулгана болж тоглох тоглоом эхлэх аж.

Энэ бол төдийлөн чанартай уран бүтээл үзэгчдэд барьдаггүй Summit Entertainment-н зүгээс ирэх 5 сарын 31-нд үзэгчдэд хүргэх маш сонирхолтой "Now You See Me" киноны үйл явдал юм. Уг бүтээлийг найруулагч Louis Leterrier найруулж байгаа юм байна. Түүнийг бид The Transporter, The Incredible Hulk зэрэг кинонуудаар нь сайн мэднэ. Киноны жүжигчдийн багийн хувьд холливүүдийн А зэрэглэлийн жүжигчдийн цугларал гэж хэлж болно. Учир нь киноны дүрүүдийг Jesse Eisenberg, Мark Ruffalo, Woody Harrelson, Mélanie Laurent, Isla Fisher, Dave Franco, Michael Caine, Morgan Freeman зэрэг жүжигчид бүтээж байгаа юм байна. Ингээд та бүхэнд киноны шинэхэн трайлэрийг хүргэе.