2013/04/07

Никитон - Дурлалын гэмт хэрэг OST

Тун удахгүй буюу 2013 оны 4-р сарын 12-нд LVA entertainment, Absolute Pictures, Logic Film-ын хамтын бүтээл "Дурлалын гэмт хэрэг" уран сайхны кино "Тэнгис", "Өргөө", "Соёмбо" кино театрын дэлгэцнээ гарч үзэгчдэд хүрнэ. Уг киноны хөгжмийн зохиолчоор Никитон хамтлагийн дуучин, МУУГЗ Б.Батчулуун буюу Бачка ажилласан. Түүний уг кинонд зориулан бүтээсэн Чи минийх дуу сонсогч, үзэгчдээс өндөр үнэлгээ аваад байгаа. Тэгвэл "Дурлалын гэмт хэрэг" киноны үндсэн аязийг та бүхэнд хүргэж байна. Уг хөгжмийг Б.Батчулуун бичиж Никитон хамтлаг эгшиглүүлсэн байна.

Дурлалын гэмт хэрэг киноны найруулагчаар П.Дэлгэрбаяр, продюсераар Д.Лхагва ажиллаж, гол дүрүүдэд Д.Лхагва, Г.Ариунболор нар тогложээ.