2013/04/13

Монгол төрийн товчоон баримтат киног 6000 хүн үзлээ

Хүннүгээс эхлээд Чингис хааны нэгтгэсэн эзэнт улс, тусгаар тогтнолоо хамгаалсан Гапдан бошигтын тэмцэл, Занабазар, Богд хаан, ардын хувьсгал, социализм, ардчилал гээд монголчуудын өнөөг хүртэл туулж ирсэн төрийн түүхийг харуулсан "Монгол төрийн товчоон" баримтат кино 6000 үзэгчдэд нэгэн зэрэг хүрлээ. Буян-Ухаа цогцолборт зохиогдож байгаа Яам, агентлагуудын төрийн албан хаагчдын чуулганд нийт 6000 гаруй албан хаагчид оролцож байгаа бөгөөд энэ үеээр "Big line film" студийн бүтээж, З.Батболдын найруулсан "Монгол төрийн товчоон" киног гаргасан байна.

Тус баримтат кинонд Модун Шаньюгийн дүрийг УДЭТ-ын жүжигчBig line filmин Ц.Цэрэнболд, Чингис хааны дүрийг залуу жүжигчин Б.Батмэнд, Есүхэйн дүрийг гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Богд хааны дүрийг Н.Зоригт, Галдан Бошигтын дүрийг Г.Эрдэнэбилэг бүтээжээ. Киноны зургийг Сүхбаатарын талбай, Богд хааны ордон музей, Сонгинохайрхан уулын урд хормойд авчээ.


Монгол төрийн товчоон баримтат кино 20 гаруй минут үргэлжлэх юм. Уг киноны туршилтын зураг авалтаас хүргэж байна.